Тухайн шийдлийг “Шүүгчдийн оноо” болон “Хэрэглэгчдийн сэтгэгдэл”-ээр үнэлэн нийт 40+40+40+30=150 оноогоор дүгнэнэ. Шүүгчид бүгд шийдлийг 5-н онооны 8-н хэмжүүрээр үнэлэж оноо өгнө. Бүх шүүгчдийн хувьд эхний 4н хэмжүүр нь адил бүтээгдэхүүнд чиглэсэн байна харин сүүлийн хэмжүүр нь шүүгч тус бүр өөр өөрийн өнцгөөс буюу “Дизайн”, ”Систем/Технологи”, “Бизнес ба Маркетинг/Хэрэглээ” гэсэн хэмжүүрүүд болно. Нийт 150 оноог хэрхэн хуваасан болон яаж дүгнэхийг харуулбал:

 

Шүүгч Бүгд:

Бүтээгдэхүүн (20 оноо)

  • Шинэлэг байдал (5 оноо)

Таны шийдэл хэр шинэлэг вэ? Бусдаас илүү содон байж чадаж байна уу?

  • Өсөлттэй байдал (5 оноо)

Ямар ямар төрлийн үйл ажиллагаануудыг таны шийдэл хэрэглэгчдэд олгож байгаа вэ? Тэдгээрийн давуу тал?

  • Ярвигтай байдал (5 оноо)

Үнэхээр боломжтой гэж үү? Хэр бодит вэ? Зөвхөн Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмаар л ашиглах юм биш биз?

  • Хэрэгжсэн байдал (5 оноо)

7 хоногт юу юу амжуулав? Хар хайрцаг алга болсон уу? Таны шийдэл хэрэглэгчдэд хүрж чадсан уу?

 

 

Шүүгч Тэргэл:

Дизайн (20 оноо)

  • Гаднах өнгө үзэмж? ( 5 оноо)

  • Дизайн тань хэрэглэгчдэд хэр тустай байна? ( 5 оноо)

  • Бизнес хэрэглэгч бүртгүүлэх гэж хэр их хугацаа зарцуулж байна? (5 оноо)

  • Хэрэгтэй мэдээллээ хайж олохын тулд хэр их алхмыг туулж байж хүрж байна? ( 5 оноо)

 

 

Шүүгч Сувдмаа:

Систем/Технологи (20 оноо)

Систем унах, алдаа гарах гэдэг бол хэрэглэгчдээ алдах хамгийн хурдан арга. Тэгэхээр түүнээс хамгаалах аргуудын нэг бол системийн дотоод ажиллагаанууд дээрээ хяналтууд тавих юм. Ингэхэд доорх хэмжигдэхүүнүүд хэрэг болно:

  • Систем интеграци буюу бусад системүүдтэй хэрхэн уялдаж байгаа вэ? AWS, Alexa... (5 оноо)

  • Алдаагүй байх (5 оноо)

  • Хандалт (5 оноо)

  • Системийн цатгалан байдал (CPU, memory, disk, network I/O...гэх мэт) (5 оноо)

 

 

Шүүгч Ihab:

Бизнес (20 оноо)

Дараах мэдээллүүдийг хянаж чадвал, танай багийн шийдэл хэрхэн амжилттай ажиллаж, бизнес үр дүн авчирч байгааг хялбархан мэдэх боломжтой:

  • Зах зээлийн судалгаа? (5 оноо)

  • Бизнес модель (5 оноо)

  • Маркетингийн төлөвлөгөө (5 оноо)

  • Ахих дэвших боломж (5 оноо)

 

Хэрэглэгчдийн сэтгэгдэл (30 оноо)

Танай багийн шийдлийг хэрэглэж, туршиж үзсэн дор хаяж 20 бизнес болон 20-50 энгийн хэрэглэгчээс сэтгэгдлийг нь авсан байх шаардлагатай. Эдгээр хэрэглэгчид сэтгэгдлээ өгөхдөө танай системийг хэрэглэхэд төрсөн сэтгэгдэл, тэд нарт хэр оновчтой, ашигтай шийдэл шиг санагдсан, бизнесд орлого авчирч чадахаар байгаа эсэх мөн яаж өшөө сайжруулах боломжтой талаар мэдээллүүдийг оруулсан байна. Үүний хажуугаар шийдэлд тань 1-5 хооронд од үнэлгээ өгсөн байх хэрэгтэй юм. Энд 20 бизнесийн үнэлгээ нийт 20 оноо(1 бизнес = 1 оноо), хэрэглэгчийн сэтгэгдэл 10 оноо байна.

 

 

ЖИЧ: Оноо тэнцсэн тохиолдолд “Бүтээгдэхүүн (20 оноо)” хэмжүүрээр, тэгээд тэнцсэн тохиолдолд “Хэрэглэгчдийн сэтгэгдэл (30 оноо)”-ээр шийднэ.

 

shuult