HackUB-ийн тухай

HackUB төсөл!

Хүн амын тоогоороо 3 хан сая гардаг ч, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 35-т жагсдаг орон бол Монгол улс юм. Элсэн цөл, уужим тал, алтайн нурууд байрлах бүсийн онгон сайхан байгаль, эрт дээр үеэс үүдэлтэй нүүдэлчин ардын амьдрал ахуй, соёл, байгалийн баялаг, улсын хүм амын 70% хувь нь нийслэл хотдоо амьдардаг өвөрмөц байдал, хүмүүнлэгийн болон нийгмийн хэрэгцээ - энэ бүхэн жилээс жилд зуун, зуун мянган жуулчид, гадны сайн дурын болон гэрээт ажилчид,  гадны оронд боловсрол, ажлын туршлага эзэмшээд буцаж байгаа залуус, хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдийг байнга татаж байдаг билээ.

 

Эдгээр хүмүүс өнөөдөр мэдэллийн эрин үед амьдарч байгаа. Мэдээлэл гэдэг зүйл нь өөрөө хүний амьдралийг хялбарчилж бас илүү дээр болгож чаддаг чухал зүйл бөгөөд доорх 3 үе шатыг туулсан гэхэд болно:

  1. Мэдээлэл байсаар л ирсэн
    Гэвч хүмүүс тэрхүү мэдээллийг хайж олохын тулд бие, биенээсээ асууж, сураглаж байж л олж авдаг байлаа.

  2. Мэдээллийг цуглуулж, бүтцэнд оруулж, хялбар нэвтрэх боломжийг бий болгосон.
    Ингэснээр хүмүүс мэдээлийг өөрсдийн компьютер, ухаалаг утсан дээрээсээ маш хялбар хайж олж чаддаг болсон.

  3. Мэдээллийг боловсруулж, үүн дээр анализ хийж, түгээдэг болсон.
    Энэ үе шат нь өнөөгийн үе шат буюу мэдээлэл дээр тулгуурлан хиймэл оюун ухаан хөгжүүлж хүмүүс мэдээллийг хайж олох хэрэгцээг багасгаж, хүний хэрэгтэй байж болох мэдээллийг хүнд урьдчилж өгч, санал болгодог болсон.

 

 

Хүн ухаалаг шийдвэр гаргахын тулд мэдээлэл хэрэгтэй байдаг. Энэ мэдээлэлд хүссэн үедээ, маш хялбараар хүрдэг байх хэрэгтэй. Энэ зарчим нь нийгмийн аль ч хэсэгт ижил байдаг учраас дэлхий ерөнц мэдээллийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан гэсэн чиглэл рүү шилжсэн билээ.

Манай оронд мэдээлэл бол тархчихсан байдаг. Гэвч тэр их мэдээллийг системтэй байдлаар цуглуулж, бүтцэнд оруулж, хүссэн хүн болгон хайлт хийхэд амар болгосон шийдэл байхгүй. Ийм тогтсон мэдээллийн эх үүсвэр байхгүйгээс болоод, бид өдөр тутмын амьдралдаа маш хялбар байдлаар шийдчих зүйлсийг асар төвөгтэй, тойруу, уур уцаартай байдлаар шийддэг. 5-10 минут алхах зайнд сайн, үнэгүй интернэттэй, орой 12 хүртэл онгойдог кофе шоп хайж олох гэж, эсвэл гэр бүл, найз нөхдөөрөө ороход аятайхан Итали хоолны газар олох гэж бид хэдэн арван минут, бүр цаг болох шаардлага байхгүй. Замын түгжрээнд бензин, цагаа үрэн байж очиж: "Дэлгүүр хаачихсан" гэх бичиг олж харах, эсвэл хүмүүс аль хэдийнээ ороод, үйлчлүүлээд, тааруу гэдгийг нь мэдчихсэн үйлчилгээний газрыг урьдчилж мэдээгүйгээс болоод очиж үйлчлүүлж өөрийгөө асуудалд оруулах, эсвэл аль нэг газын бараа, бүтээгдэхүүн нь маш таалагдсан бол түүнийгээ хүмүүс асуух болгонд давтаж хэлээд байх шаардлага уул нь бол өнөөгийн эрин үед байхгүй. Эдгээр зүйлс бол өнөөдөр Монгол улсад маань маш элбэг тохиолддог асуудлууд билээ. Бүр тодруулж хэлбэл: оршин суугчид, аж ахуйн нэгжүүд, гаднаас ирсэн сайн дурын болон гэрээт ажилчид, эх орондоо буцаад ирсэн Монголчууд болон гадны жуулчдад эдгээр асуудлууд байнга тохиолдож байдаг. Энэ замбараагүй мэдээллийг дээрх дурьдсан хүмүүс чадлынхаа хэрээр хайж олохын тулд олон нийтийн сүлжээ болон танилын хүрээгээрээ бага зэрэг хайж олж чаддаг. Гэтэл хэн нэгэн арай гэж хэрэгтэй мэдээллээ ийм тойруу байдлаар хайж олж авчихаад буцаад олон нийттэй хуваалцана гэхээр өөрийнхөө танилын хүрээнд л хязгаарлагдчихдаг. Зарим хүмүүс бүр бусадтай хуваалцая ч гэж бодохгүй. Яг энэ "мэдээлэл байгаа мөртлөө байхгүй" байдлыг "мэдээллийн хар хайрцаг" хэмээн нэрлэж, үүнийг үндсэн асуудал болгож дэвшүүлж байгаа юм. Улс орон, эдийн засгийн хөгжлийн нэг тулгуур бол иргэд, байнгын болон түр оршин суугчдынхаа талаар илүү ойлголттой болох. Тэр ойлголыг бий болгохын тулд илүү сайн мэдээлэлтэй болох. Тэр мэдээллийг бий болгохын тулд мэдээллийг цуглуулах, бүтэцлэх, нээлттэй (ЦБН) болгох хэрэгтэй.

Дээр дурьдсан бүлэг хүмүүс нь өөрсдөө яг тэр мэдээллийн хар хайрцагтай орчинд амьдарч байгаа учир, тэр асуудлыг хамгийн сайн мэдэж, ойлгож, мөн шийдэх шийдлийг гаргаж ирэх болов уу гэж бид нар итгэдэг. Тиймээс ч аль болох олон хүмүүсийн санал, бодлыг сонсвол илүү үр дүнтэй гэж бодож байгаа. Мэдээллийг ЦБН болгохын тулд ямар нэг технологи хэрэгтэй болно. Тиймээс бид барууны хэлж заншиснаар “hackathon” тэмцээнийг зохиох саналыг тавьж байгаа юм. Энэхүү тэмцээнээр оролцогчид маань баг болж, шинэлэг санаа гаргаж ирж, мэдээллийн хар хайрцагны асуудлыг шийдэж, шийдлээ бодит амьдрал дээр туршиж үзэх боломжтой болох юм.

 

 

Бид энэхүү хакатон тэмцээгээр нэг жуулчдыг очих газартай нь, оршин суугчдыг үйлчлүүлэх байгууллагуудтай нь, expat уудыг орох дэлгүүртэй нь, оюутнуудыг суух кофе шоптой нь мэдээллийн ачаар голд нь холбож өгч байгаа учир энэхүү төслөө: "HUB" гэж нэрлэсэн юм. HUB гэдэг Англи үг нь өөрөө олон зүйлсийг голд нь холбодог төвийг хэлдэг. Санамсаргүй байдлаар энэ үг нь бас: "Hack UB" гэсэн байдлаар уншигдаж болохыг анзаарсан юм. Ингээд энэхүү төсөлтэй дэлгэрэнгүй танилцана уу.

HUB гэдэг нь Монгол улсад тулгараад буй "мэдээллийн хар хайрцаг"-ны асуудлыг хөндөж, хамгийн сүүлийн үеийн, шинэлэг технологиудаар шийдэл олох зорилготойгоор 2017 оны зун 8-р сард зохион байгуулагдах гэж буй hackathon тэмцээн юм. Ингэснээр бид нар гадны жуулчид, сайн дурын болон гэрээт ажилчид, эх орондоо эргэн ирсэн хүмүүс, байнгын болон түр оршин суугчид, мөн бараа бүтээгдэхүүн гаргаж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг хооронд нь холбож өгөх боломжтой болох юм. Үүний үр дагавар нь илүү мэдээллийн эх үүсвэртэй болох, тэгсэнээр цаашлаад хөгжлийн болоод бизнесийн үүд хаалгуудыг нээх боломжтой. Тэмцээний үеэр гарч болзошгүй техник, технологи, харилцаа, дүрэм журмын холбогдолтой асуудлуудыг чанартай зохион байгуулалттайгаар урьдчилан шийдэж өгсөнөөр, оролцогчид маань зөвхөн тэмцээндээ анхаарлаа хандуулж, өөрсдийнхөө төсөөлөх чадвар, шинэлэг сэтгэх чадварын хэрээр өнөөдөр олон хүнд тулгараад байгаа бодит асуудлыг шийдэх шийдлүүдийг гаргаж ирэн, түүнийгээ хэрэгжүүлэх боломжтой болох юм. Бидний хэтийн зорилго бол тодорхой хугацаанд маш тодорхой, хэмжиж болохуйц, хийж болохуйц, үр дүн гаргах, шинэлэг шийдлийг олох, түүнийг хэрэгжүүлж чадах авъясыг тодруулах билээ.

HackUB гэж юу вэ?

HackUB бол хакатон юм. Энэ нь жуулчид, гадны ажилчид, гадаадад амьдарч байгаад эх орондоо ирсэн Монголчууд болон бизнесийн байгууллагуудыг хооронд нь холбосон, бизнесийн өсөлтийг МТ ашиглан дэмжих зорилготой тэмцээн юм.

Хэн оролцож болох вэ?

18 наснаас дээш насны хэн ч оролцож болно. Заавал туршлагатай, програмист байх шаардлагагүй. Багт 5-7 хүн байх ёстой. Та багаараа болон ганцаараа бүртгүүлж болно. Багийн гишүүдийн тоо хүрэхгүй бол тэмцээний эхний өдөр ганцаараа бүртгүүлсэн хүмүүсээс нэмж өгнө. Мэдээж танаас ямар нэг төлбөр авахгүй.

Юу бэлдэж авч очих вэ?

Зөөврийн компьютер, чихэвч зэргийг авч ирэхэд болно. Таныг эрч хүчтэй ажиллахад туслах үүднээс бид интернэт, ширээ сандал, хоол, ус ундаагаар хангаж өгөх болно.

Хэрэгжсэн, бэлдсэн төслөөр оролцож болох уу?

Магадгүй л юм. Гэхдээ та шинэ санаагаар оролцвол илүү хөгжилтэй бас илүү ихийг сурах боломжтой болно. Харин нээлттэй эхийн програм, код (open source) ашиглахад нээлттэй.

10

Баг

15

Илтгэгч

10

Зөвлөгч

500

Оролцогч

Техникийн зөвлөгчид

Техникийн зөвлөгч нартай танилцана уу.

01 - Bayarsaikhan Volodya

Баярсайхан

Product manager @ Dell
02 - Buyandelger Batsaikhan

Буяндэлгэр

CEO & Founder @ Metawise Solutions
03 - Barbayar Dashzeveg

Барбаяр

Software engineer @ GREE
04 - Khongor Enkhbold

Хонгор

Software Engineer @ Facebook
05 - Amarbat Pashka

Амарбат

Software Development Director @ Progate LLC
06 - Luvsansharav Altangerel

Лувсаншарав

DevOps Engineer @ Amazon
07 - Batjargal Batbold

Батжаргал

Software Engineer @ Quartzy
08 - Nara Bayarsaihan

Нара

Software Engineer @ IBM
10 - Temuge Enkhbaatar

Тэмүгэ

Software Engineer @ Yext
Tserenchimed-Badarch

Цэрэнчимэд

Software Engineer @ Microsoft

Илтгэгчид

Илтгэгчидтэй танилцана уу.

7ecc83df075c0ce4d87522bd6945b02a_otgonbayar-738-c-90

Отгонбаяр

CEO @ Asterisk Technologies LLC - Project Management
Battulga-Bayarsaikhan

Баттулга

Senior Staff Engineer @ Google
burte

Бөртэ-Үжин

Founder & Managing Director at Bee Happy LLC
bazraa

Шагдарсүрэн

CEO & Co-founder @ National Startup Fund
03 - Barbayar Dashzeveg

Барбаяр

Software engineer @ GREE - BUILDING A SCALABLE SYSTEM
kumar

Surendra Kumar

Entrepreneur
amarbayar

Амарбаяр

DevOps Engineer, Amazon - The black-box-data effect in Mongolia
cF6CDB2T_400x400

Ундрал

Co-Founder at Unread.today
froit

Froit VanderHarst

EiM
gochoo

Гочоо

CEO & Founder at Od Innovation LLC
01 - Enkhbold Ochirbat speaker

Энхболд

Software Engineer @ Bright Power - AGILE/SCRUM
joe

Joe Flasher

Open Geospatial Data Lead at Amazon Web Services

Зочин менторууд

Менторуудтай танилцана уу.

Battulga-Bayarsaikhan

Баттулга

Senior Staff Engineer @ Google
17789b954e8dc4d4952bde1d04e36222_409297_10150540834544520_141523204_n-738-c-90

Дөлмандах

Co-founder of Huur.mn
5d872ac5a8812e8e8bad7373895fbb92_2954890-738-c-90

Идэр-Од

Entrepreneur, Comedian
shagai

Шагай

Senior Development Engineer at Amazon
erdenebat

Эрдэнэбат

CEO @ Startup Mongolia, Co-founder @ iHotel

Шүүгчид

Шүүгчидтэй танилцана уу.

02 - Tergel Pure judge

Тэргэл

Designer @ Apple Inc.
7dc8395c86af06068660b1729c400452_Suvdmaa-738-c-90

Сувдмаа

Senior Product Manager @ Adobe
ehab

Ehab Eltayeb

Entrepreneur @3E_Solutions_Mongolia, @PromotionCraft

HUB баг

HUB hackathon-ы зохион байгуулах багт дараах гишүүд ажиллаж байна:

ochir

Очир

Sr Web Developer, Arcane Strategies
amarbayar

Амарбаяр

DevOps Engineer, Amazon
gereltuya

Гэрэлтуяа

Undergraduate student at NUM, Manager at Nomadic Method
ganzorig

Ганзориг

CEO at Devsor
orhon

Орхон

Designer at Devsor
ochirgarid

Очиргарьд

Union of Mongolian youth programmers NGO leader
tuguldur

Төгөлдөр

Freelancer Web Developer
nasanbayar

Насанбаяр

GAP Student at Tomujin Academy, Intern @ Unread.today

Process

Prepare yourself

1. Bootcamp

Гадны жуулчид, гадаадаас ирсэн ажилчдыг сонсож, технологи болон бизнесийн амжилттай яваа залуусаас суралцах болно.

1. Hack

Багаараа ярилцаад, AWS үйлчилгээ болон сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж уян хатан, өсөх боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэх.

3. Promote

Бүтээгдэхүүнээ танилцуул! Гаргасан бүтээгдэхүүнээ доод тал нь 20 бизнес, 200 хэрэглэгчид хүргэж, тэднээс санал шүүмж авах хэрэгтэй.

Хамтран зохион байгуулагч

Ивээн тэтгэгч

Та ивээн тэтгэгчдийн нэг болмоор байна уу? hackubmn@gmail.com хаягаар холбогдоно уу! Бид таньтай хамтрахдаа баяртай байх болно.

Хөтөлбөр

7 өдөр үргэлжилнэ

schedule (2)

Гайхалтай шагналууд

Та эдгээр шагналын эзэн болно

41-v1fozy0L

Ялсан багын бүх гишүүдэд Amazon Echo.

amazon-1

$100-ийн эрх бүх оролцогчдод

office

3 сар оффис хэрэглэх эрх

FAQ

Түгээмэл асуулт хариултууд

HUB нь бусад тэмцээнүүдээс маш олон талаар ялгаатай. Үүнд: Маш тодорхой сэдвийн дагуу асуудлын шийдлийг хайж байгаа Эцсийн хүрэх зах зээл нь тодорхой 2 өдрийн яриа, сургалт, семинарууд Шийдлээ гаргаж, хэрэглэгчдэд хүргэх 5 хоногийн хугацаа Бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийг холбож өгөх Техникийн зөвлөгч нар AWS болон Alexa дээр тулгуурлаж хийж буй

Мэдээж бололгүй яахав. та бидэнрүү өөрийн талаар товч мэдээлэл, мөн яагаад энэ төсөлд орох сонирхолтой байгаагаа бичиж явуулаарай. Бид таныг мэдээлэлтэй танилцаад, болохоор бол тань руу эргэж холбогдоно. Харин та холбогдох мэдээллээ үлдээхээ мартав аа.
Олон улс дамжиж, олон мундаг залуучууд хамтран сайн дураараа оролцож буй энэхүү төсөлд орсоноор нөр их туршлага, танилын хүрээгээ тэлэх гэсэн маш том 2 зүйлийг олж авах болно. Үүний хажуугаар яг Монголд маань маш том хэрэгтэй байгаа мэдээллийн дутагдалтай байдлын асуудлын шийдлийг хамт ололцох ажлыг хийнэ гэдэг бол бидэнд хэн, хэнд нь нэр төрийн хэрэг болох билээ.

Бидэнтэй хамтарч ажиллах хүсэлтэй байгаа бол:
Утас:
Имэйл:
Вэбсайт: http://www.hackub.com

Та Монголоор уншиж байгаа бол бүр гайхалтай! 🙂 HUB нь хүний нас хүйс, арьс өнгө, шашин шүтлэгээс үл хамааран хүн бүхэнд нээлттэй. Гагцхүү тэмцээн эхлэхээс дуусах хүртэл өөрийн биеэр Улаанбаатар хотод байх шаардлагатай. Тиймээс та оролцож болно.
Бололгүй яахав. Та доорх байдлаар хандив өргөж болно: Банкны Нэр/Дансны Дугаар:

Бидэнд одоогийн байдлаар доорх зүйлс маш хэрэгтэй байгаа билээ. Та болон танай байгууллага эдгээр зүйлс дээр туслаж, дэмжих боломжтой бол бидэнтэй холбоо барина уу.

  • Тэмцээн зохион байгуулах газар
  • Оролцогчдын хоол, унд
  • Оролцогчдод зориулсан футболк
  • Тэмцээнийг ТВ, радио, сонин, олон нийтийн сүлжээгээр сурталчилж өгөх
  • Тэмцээний ивээн тэтгэгчид (үйл ажиллагааны зардал, шагналын сан)
  • Сайн дурын ажилчид

Бидэнд сайн дурын гишүүд хэрэгтэй байгаа учир, доор хаягаар холбоо барина уу:
Утас:
Имэйл:
Вэбсайт: http://www.hackub.com

Бид төслөө олон нийтэд зарлах хүсэлтэй байгаа. Та бидэнтэй холбоо барина уу:
Утас: 95024414, 97070767
Имэйл: hackubmn@gmail.com
Вэбсайт: http://www.hackub.com

Бид төслөө олон нийтэд зарлах хүсэлтэй байгаа. Та бидэнтэй холбоо барина уу:
Утас: 95024414, 97070767
Имэйл: hackubmn@gmail.com
Вэбсайт: http://www.hackub.com

Манай FB эвент дээр оролцох хүслээ, мөн өөрийнхөө туршлага, хийж чадах зүйлсийг бичээрэй. Баггүй хүмүүс бидэнрүү хандвал бид баг болгохыг хичээнэ.

Яаж бүртгүүлэх вэ?

Бүртгэл 07-р сарын 01-ээс 08-р сарын 01 хооронд явагдана. Та сонирхож байвал hackubmn@gmail.com хаяг руу имэйл илгээнэ үү.

Ивээн тэтгэхийг сонирхож байна уу?

hackubmn@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Утас

97070767, 95024414

Вэбсайт

hackub.com

Хаяг

Ulaanbaatar, Mongolia

Имэйл

hackubmn@gmail.com

Дагах

Hack UB-ийн тухай мэдээллийг цаг алдалгүй авах.